Мөнгөний эзэн ба боол /Уйгаржин бичиг/
Санхүүгээ удирдах чадвартай уялдан мөнгөний эзэн нь байх уу, боол нь болох уу? гэдэг нь тухайн хүний зан төлөв, санхүүгийн мэдлэг, амьдралын хэв маяг, дадал зуршил, хандлагаас шууд хамаарах юм.
Хандлагаа өөрчилж цэгцлэхгүйгээр санхүүгийн ертөнцөд хөл тавих боломжгүй. Учир нь санхүүгийн ертөнц сайныг муугааас, үнэнийг худлаас, зөвийг буруугаас ялгаж чаддаг.
Ирээдүйд санхүүгийн хүндрэлд орохгүй, орлогоо өсгөх, хуримтлалтай болох, хөрөнгө оруулах, хэмнэлт, боломжийг бий болгох, үргүй зардлаа танах, хязгааргүй хэрэглээг хязгаартай мөнгөөр хэрхэн яаж зохицуулах вэ?
“Мөнгөний эзэн ба боол” ном нь санхүү, эдийн засгийн суурь ойлголтуудыг бодит жишээ, болсон явдалд тулгуурлан, комик зургаар баяжуулан энгийн үг, хэллэгээр тайлбарлаж, хандлагаа өөрчилж санхүүгээ удирдах боломжийн талаар бүх насныханд зориулж бичсэн ном юм.
Луу жилийн цагаан сарын бэлгээ сонгохдоо оюуны хөрөнгө оруулалт болсон санхүүгийн номоо өргөн бариарай.
ҮНЭ: 30,000₮
ЗАХИАЛГА өгөх утас: 7230-0812
ХҮРГЭЛТ: Монгол шуудангийн баталгаат илгээмжээр УБ хот, орон нутагт илгээх боломжтой.
Ном худалдаалах цэгүүд:
- АЗ ХУР номын дэлгүүр
- ИНТЕРНОМ номын дэлгүүр
- УИД-ын 6 давхарт МАJESTIC номын дэлгүүр
